Цайны их зам ХХК

Гар урлал

Манай компани нь 2020 оноос эхлэн морины эмээл /Эмээл брэнд/ болон дагалдах хэрэгслийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эртний Монголчуудын хэрэглэж ирсэн язгуурын болон үндэстэн угсаатны эмээлүүд, Америк, Европ стандартын эмээлийн загваруудыг Монголчуудын хэрэглээнд тохируулан Монгол адууны биеэс хэмжээ аван өөрчилж шинэчлэн илүү чанартай, тав тухтай байдлаар зах зээлд нийлүүлж байна.