Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төв

Гар урлал

“Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв” /ХХХСХТөв/ улсын төсөвт үйлдвэрийн газар нь харааны бэрхшээлтэй иргэдийг тохирох ажлын байраар хангаж, нэгдсэн зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн харилцаанд оролцоход нь бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр /ХХХСҮ/ нь 1964 онд анх Монголын Улаан загалмайн хороон дэргэд насанд хүрсэн Хараагүйчүүдын сургууль нэртэйгээр байгуулагдсанаас хойш эдүгээ 60-н жил болж байна. ХХХСҮйлдвэр үүсгэн байгуулагдсан нь нийт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ялангуяа Хараагүй иргэд зохион байгуулалттайгаар хөдөлмөр эрхэлж, албан ёсоор хөдөлмөрийн харилцаанд оролцож, нийгэмд бусдын адил ажиллаж амьдрах болсоны түүхэн эхлэл гэж үзэж болох юм.