
100% хонины ноосон органик бордоо
Ноос, ноолуур, Хөдөө аж ахуй
Монгол хонины 100% ноосон бордоо-МОНПЕЛЛЕТС Манай бүтээгдэхүүн нь Европын холбооны Органик бүтээгдэхүүний FIBL, АНУ-ын OMRI байгууллагуудаас баталгаажсан, чанарын удирдлагын ISO 9001:2015 болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлсэн, 100% үндэсний үйлдвэрлэгч хамт олны бүтээл юм. 🌱 Хөрсний чийгийг өөрийн биед 3.5 дахин ус хуримтлуулах замаар хадгалж, ургамлыг 10–14 сарын турш тасралтгүй бордож, байгальд бүрэн шингэдэг эко бүтээгдэхүүн. 🌍 “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Уул уурхайн бус экспорт”, “Ноосны урамшуулал”, “Бордооны урамшуулал” зэрэг үндэсний бодлого, хөтөлбөрүүдэд нийцсэн, байгальд ээлтэй, малчдын орлогыг нэмэгдүүлж, орон нутагт тогтвортой ажлын байр бий болгож буй тойрог эдийн засгийн бодит жишиг үйлдвэр юм.