МКМС

Үйлчилгээ

Манай компани нь 2009 онд үүсгэн байгуулагдсан ба пластик хэвлэлийн орчин үеийн техник технологийг Монгол улсын зах зээлд 100% дотоодын хөрөнгө оруулалттай нэвтрүүлж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бидний нэвтрүүлсэн гүний хэвлэл нь хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан материал дээр, өнгө загварын өргөн сонголттойгоор, чанарын өндөр түвшинд хэвлэдэг дэвшилтэт технологи юм. Өнөөдөр бид эх орныхоо нэр хүндтэй томоохон үйлдвэрлэгч, баялаг бүтээгч нартайгаа хамтран ажиллаж, хамтдаа хөгжин дэвшиж, шинийг бүтээж байна. Хүнсний сав баглаа боодол, шошго, гялгар уут гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг Монгол улсынхаа зах зээлд нийлүүлж байгаа ба шинээр хамтран ажиллаж хүсэлтэй аж ахуйн нэгж, хувь хүнд манай байгууллагын үүд, хаалга үргэлж нээлттэй байх болно.