Цагаан Солонго ХХК Эсгий урлалын үйлдвэр

Ноос, ноолуур

“Цагаан Солонго” ХХК нь 2013 үүсгэн байгуулагдсан бөгөөд Эсгий ширмэл урлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй анхны үйлдвэр юм. Бид Монгол үндэсний өв соёлыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэн хойч үедээ өвлүүлэн үлдээхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг бөгөөд Монгол үндэсний өв соёлыг шингээсэн 20 гаруй нэр төрлийн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг уламжлалт аргаар үйлдвэрлэж байна.